Жининь-Хөх хот-Мини аватар-Бүтэн биеийн шинжилгээтэй аялал

890,000₮
Богино тайлбар
Жининь Хөх хот Мини аватар-Халуун рашаан мөн бүтэн биеийн шинжилгээтэй аялал

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР:

1 дэхь өдөр: Улаанбаатар – Замын үүд

Улаанбаатар төмөр замын буудалд 15:30 цагт цуглана. 

16:50 цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө.  2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

2 дахь өдөр: Замын үүд – Эрээн- Хөх хот

Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын үүд суманд очно. Улс хоорондын автобусаар БНХАУ-ын Эрээн хотод очиж халуун тогооны ресторанд өдрийн хоолонд орно. Өдрийн хоолны дараа ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх хотын руу аяллын автобусаар 400 км явж хүрнэ. Маргааш өглөө шинжилгээ өгөх тул оройн хоолоо сойх шаардлагатай. Буудалдаа амарна. 

3 дахь өдөр: Хөх хот – Шинжилгээ-Шоппинг

Өглөөний цайгаа ууна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээд хамрагдана. Шинжилгээний дараа Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. Зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Чөлөөт цаг. 

Оройн хоолоо идээд зочид буудалд хоноглоно. Хөх хот нь ӨМӨЗО-ны нийслэл бөгөөд эдийн засаг, соёл боловсрол, санхүүгийн төв болж буй 3 сая гаруй хүн амтай хот юм. 

4 дэхь өдөр:    Мини аватар /усан парктай – Жининь 

 Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Дараа нь шинжилгээний хариугаа авч эмчийн зөвөлгөө үйлчилгээ авна. Дараа нь Хөх хотоос аялалын автобусаар Мини аватар руу 60 км замыг ойролцоогоор 2 цагийн хугацаанд туулна. Тус усан парк нь бүх насныханд зориулсан хэсгүүдтэй тул та өөрт тохирох хэсгүүдэд алжаалаа тайлан амарч зугаацах боломжтой , Мөн Мини аватар үзвэрийн газарт шилэн гүүрэн дээгүүр явахаас гадна амьтны хүрээлэн үзнэ.     

Жининь хот руу 150 км замыг ойролцоогоор 3 – 4 цагийн хугацаанд явна. Тус хотод Өвөр Монголын хамгийн том бөгөөд 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана. Оройн хоол нь буфет учир хүссэн хоолоо сонгон амттан, жимс зэргээр үнэгүй үйлчилнэ.

“Water World” усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлэх боломжтой. Мөн нэмэлт төлбөрөөр бүх төрлийн массаж хийлгэж болно.

5 дахь өдөр: Жининь– Эрээн

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Эрээн хотын зүг хөдлөнө. Аялалын автобусаар Эрээн хот руу 350 км замыг ойролцоогоор 4 – 5 цаг туулна. Энэ өдөр чөлөөт цагтай тул шоппинг хийнэ. Зочид буудалд амрана.



6 дахь өдөр: Эрээн – Замын үүд – Улаанбаатар

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ. 

18:00 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хөдлөнө.  2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

7 дахь өдөр: Замын үүд – Улаанбаатар хот

Өглөөний 09:20 цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирсэнээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.


АЯЛАЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:

1.     Улаанбаатар – Замын үүд – Улаанбаатар чиглэлийн унтлагын вагоны билет

2.     Замын үүд – Эрээн – Замын үүд чиглэлийн олон улсын автобусны билет

3.     Хөтөлбөрт заагдсан зочид буудлуудын төлбөр

4.     Хөтөлбөрт заагдсан аялалын үзвэр үйлчилгээний төлбөр

5.     Аялалын тээврийн зардал

6.     Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол

7.     Мэргэжлийн туршлагатай хөтөч /Хятад, Монгол хэлтэй/

8.     Гадаад аялалын даатгал /БНХАУ-ын талдаа олон улсын даатгал хийгдэнэ./

9.     Эрүүл мэндийн багц  шинжилгээний төлбөр


АЯЛАЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:

1.     Аялагчийн хувийн хэрэглээний зардал

2.     Замын хүнс, аялалын туршид өдрийн хоол

3.     Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр

4.     Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP /заавал өгөх зүйл биш/











АЯЛАЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС:

·       Аялалын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.

·       Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.

·       Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.

·       Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.

·       Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт

·       Аялалын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.

·       Аялалын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.

·       Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвөлгөө авах.

·       Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аялалын хөтчид заавал мэдэгдэх

·       Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.

·       Тухайн аялалж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.

·       Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аялалын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?

·       Дээрх зөвөлгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.

·       Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аялалын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл