Аяллын эхний өдөр – Улаанбаатар – Токио, Нарита, – Skytree
Аяллын баг Чингис хаан Олон улсын нисэх буудалд цуглан аяллын бүртгэл хийлгэнэ. Нислэг Улаанбаатараас Токио хотын Нарита олон улсын нисэх буудал хүртэл ойролцоогоор 5 цаг нисэж хүрнэ. Нарита олон улсын нисэх буудал дээр манай аяллын хөтөч хүлээн авч Токио хотын зүг хөдөлнө. Токио хотод очоод Skytree буюу хамгийн өндөр цамхагт гарч Токио хотыг тольдон харна. Орой нь буудалдаа амарна.
Аяллын 2 дах өдөр – Хотын аялал
Аяллын 2 дах өдөр Одайба аралтай танилцсанаар аяллаа эхлүүлнэ. Далай дээр хиймлээр бүтээсэн Одайба аралд дэлхийд алдартай Солонгын гүүр, Эрх чөлөөний хөшөө, үзэх ба Uniqlo, H&M, Zara брэндийн дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийх боломжтой. Үргэлжлүүлэн Асакуса дүүрэгт байрлах Буддын сүмээр зочилж мөн сумо-ын ордны гадна дурсгалын зураг авхуулна. Орой нь Шибуяагаар дүүрэгт байрлах Хамгийн том авто замын гэрлэн дохионы уулзвар Шибуяа болон Хачико нохойны хөшөө үзэн буудалдаа амарна.
Аяллын 3 дах өдөр – Фүжи уулын аялал
Өглөө эртлэн босож цайгаа уусны дараа Фүжи уул руу аялалдаа гарна. Фүжи уулын дэргэдэх Аши нууран дээрх гайхалтай усан онгоцны аялалд гарна. Уг усан онгоц нь далайн дээрэмчдийн хөлөг онгоцны сэдэвтэй бүтээгдсэн ба 40 орчим минут үргэлжилнэ. Үргэлжлүүлэн Аши нуурын зогсоол дээрээс Японы алдарт хар өндөг идэхээр Cable car-д суун хүхэртэй ууланд очих болно. Уг өндгийг хүхрийн халуун рашаанд чанаж, төмрийн урвалд орсноор хальсыг нь хар өнгөтэй болгодог ба нэгийг идэх нь таны насыг долоон насаар нэмэгдүүлдэг гэж үздэг. Орой нь буудалдаа очин халуун рашаанд орж алжаал тайлан амарна.
Аяллын 4 дэх өдөр – Фүжи уулын аялал
Өглөө цайгаа уугаад Фүжи уулын үзэсгэлэнт хүрхрээ болох Ширайто хүрхрээг зорин байгалийн сайхантай танилцана. Үргэлжлүүлэн Фүжи уул, Улаан таван давхар пагода болон интоорын цэцэгт модыг нэг доороос харах боломжтой алдартай тавцан дээр очин байгалийн сайхныг харан зургаа даруулах боломжтой. Үүний дараа Токио хотод буудалдаа байрлан амарна.
Нэмэлтээр цаг хугацаанаас хамаарч – Токио явах замдаа Готемба аутлет эсвэл Фүжи уулын 5-р тавцан гарах боломжтой.
Аяллын 5 дах өдөр – Чөлөөт өдөр
Энэ өдөр аялагчид Шоппинг хийх, Диснейлэнд орох, хотоор зугаалах, гэх мэт олон сонирхолтой зүйлсээс хүссэнээ хийн амрах боломжтой.
Аяллын 6 дах өдөр
Аяллын сүүлийн өдөр буудалдаа Өглөөний цайгаа уусны дараа Хөтөч аялагчдаа бүртгэн Нарита олон улсын нисэх буудал руу хөдөлнө. Нисэх онгоцны буудалд очин бүртгэлээ хийлгэсний дараа Duty free дэлгүүрээр орж аяллын дурсамж, бэлэг дурсгалын зүйлсээ цуглуулна. Үүний дараа хуваарьт нислэгийн дагуу нисэж Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.