Тайланд-Бангког Паттаяа аялал

4,750,000₮
Богино тайлбар
Долоо хоногийн Бямба гариг бүр гарна

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР:


1 дэх өдөр: Улаанбаатар – Бангкок - Паттаяа

Эхний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд нислэг эхлэхээс 3 цагийн өмнө ирэн бүртгэлээ хийлгэснээр “Инээмсэглэлийн орон” гэгддэг Зүүн өмнөд Азийн сахиусан тэнгэрийн нийслэл Тайланд улсын Бангкок руу шууд ниснэ. Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөөний 08:45 цагаас нисэж 13:45 хүрч очно, нислэг ойролцоогоор 5 цаг гаран үргэлжилнэ. Суварнабхуми нисэх онгоцны буудалд аяллын хөтөч таныг тосож аван Паттаяа хотын зүг хөдлөх болно. Замдаа өдрийн хоолоо идэн буудал очин амарна.


2 дахь өдөр: Паттаяа – Тай цэцэрлэгт хүрээлэн – Тай массаж

Өглөөний цайны дараа Тайландын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих болно. Уг цэцэрлэгт хүрээлэнд та Тай шоу, усан завиар зугаалах, Мэдлэг оюун ухаан, амжилт, эд баялаг, эрүүл мэнд гэсэн дөрвөн нүүрт Будда үзэх зэрэг олон төрлийн зүйлс үзэж мөн Заан унаж үзэх болно. Үүний дараагаар алдарт Тай массажинд /1 цаг үргэлжилнэ/ орж алжаалаа тайлах болно. Үргэлжлүүлэн Gems gallery болон Terminal 21 mall-р шоппинг хийнэ. Орой буудалдаа очин амарна.


3 дахь өдөр: Паттаяа – Шүрэн арал - Кабаре шоу

Өглөөний цайны дараа хурдны завиар Шүрэн арал дээр очих болно. Шүрэн арал нь Тайландын Паттаяагийн эргийн ойролцоо орших үзэсгэлэнт наран шарлагын газар, тунгалаг ус, цагаан элс, далайн амьтдаараа алдартай. Тус арал нь хотын чимээ шуугианаас хол тайван амгалан газар юм. Та энд далайн бүлээн усанд орж биеэ шарж наран шарлагын газар дээр тааваараа амарч болохоос гадна нэмэлтээр шүхрээр татуулах, далай доогуур алхах, усан мотоцикл унах зэргийг нэмэлт төлбөртэйгөөр авч зугаацаж болно. Үдээс хойш буудалдаа очин хувцсаа солиод Кабаре шоу буюу Lady Boy show үзнэ. Оройн буфет хоолоо идэн буудалдаа амарна.


Далайд нэмэлтээр тоглох боломжтой:

·       Banana boat – 500 baht

·       Jetski – 500 baht

·       Snorkling – 40$

·       Seawalk – 1600 baht

·       Parasailing – 800 baht

4 дэхь өдөр: Паттаяа – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид далайн эргээр зугаалах, усан санд орох, шоппинг хийх зэрэг хүссэн зүйлээ хийн амрах боломжтой.



5 дахь өдөр: Паттаяа – Бангкок – Могойн шоу – Усан парк

Өглөө эртлэн цайгаа уусны дараа 08 цагт буудлаа хүлээлгэн өгч Бангкок хотын зүг хөдлөх болно. Замдаа могойн амьтны хүрээлэнгээр орж могойн шоу тоглолт үзэх болно. Үүний дараа Сиам усан парк орж өдөржин цагийг зугаатай өнгөрөөх болно. Хүүхэд залуучууд усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давлагаатай усан сангийн эрэгт сандал дээр тухалж болно. Оройн нь Бангкок хотын буудалдаа байрлан амарна.


6 дахь өдөр: Бангкок – Хааны их ордон, Маргад буддын сүм – Усан онгоцны аялал

Өглөөний цайны дараа Тайландын зүрх болсон Хааны Их ордон болон, Маргад Буддагийн сүмээр зочилно. Уг ордон нь 1782 оноос баригдаж эхэлсэн ба Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон юм. Орой нь Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн нэрлэгддэг Чао Прая (Chao Prhaya) мөрнөөр усан онгоцтой Бангкок хотын дундуур зугаалж, амьд хөгжим сонсон оройн хоолоо идэх болно.


7 дахь өдөр: Бангкок – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид шоппинг хийх зэрэг хүссэн зүйлээ хийн амрах боломжтой.


8 дахь өдөр: Бангкок – Улаанбаатар

Өглөөний цайны дараа 11:30 цагт буудлаа хүлээлгэн өгч онгоцны буудал руу явна. 13:00 цагт онгоцны буудал дээр бүртгэлээ хийлгэн 15:15 цагт Улаанбаатар хотын зүг ниссэнээр бидний аялал өндөрлөх болно. 




Нэмэлтээр авч болох үзвэр:

·       Adult show – 1000 baht

·       Thai massage – 600 baht  /массаж хийсэн хүнд 100baht гарын мөнгө нэмэгдэнэ/

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл