1дэх өдөр
Энэ өдөр нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хотоос Шанхай хот руу ниснэ. УБ хотоос 13:00 цагт нисээд 16:45 цагт Шанхай хотод бууна. Аялагчдыг тосч аваад 18:00 цагаас 19:00 цагийн хооронд оройн хоолоо идээд буудал руугаа явж амарна.
Хоол: Оройн хоол
2дахь өдөр
07:30 цагт өглөөний цайгаа уугаад 09:00 цагт энэ өдрийн аялалдаа гарна. 09:00 цагаас 11:00 цагийн хооронд Шанхай хотын төв цамхагийг үзнэ. Хятадын хамгийн өндөр, Дэлхийд 3-рт ордог энэхүү цамхаг нь дотроо оффис, зочид буудал, худалдаа, аялал жуулчлалын үзвэрүүд зэрэг бүх төрлийн үйлчилгээ нэг дор багтсан цогцолбор юм. Үүний дараа 11:30 цагаас өдрийн хоолоо идээд, 13:00 цагаас Мадам Тюссогийн лав музейг үзэж сонирхоно. Энэхүү музейд бодит мэт алдартнуудын барималууд байх ба ойроос зураг авах боломжтой. 14:30 цагаас 15:30 цагийн хооронд Юйюань цэцэрлэгт хүрээлэнг үзнэ. Дараа нь Юйюань худалдааны гудамжаар зугаалж, амтат хоолнуудаас нь амталж үзэх зэрэг цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Үүний дараа 17:30 цагт оройн хоолоо идээд Хуанпу мөрнөөр завиар аялж, шөнийн Шанхайг үзэж сонирхоно. Оройн нь буудал руугаа явж амарна. Хоол: Өглөө, Өдөр , Орой
3дахь өдөр
Өглөөний цайгаа уугаад Шанхайн хотын Wukang Road-р зугаална. Энэхүү газарт эртний алдартай улс төрчид болон олон соёлын зүтгэлтнүүд амьдарч байсан бөгөөд түүхийн дурсгалт барилга байгууламж, олон зуун жилийн настай модод бүхий гудамжаар зугаалж, дэлгүүр хэсэж шоппинг хийж, амттай хоолнуудаас зооглон мартагдашгүй нэгэн өдрийг өнгөрөөх боломжтой.
• Дараа нь өдрийн хоолоо идээд Шанхай хотын Далайн аквариумыг үзэж сонирхоно. /Нэмэлт төлбөр төлөн Диснейлэнд очиж үзэх боломжтой/
• Үүний дараа алдарт Нанжин гудамжаар зугаалж цагийг өнгөрөөнө. “Хятадын хамгийн анхны худалдааны гудамж” гэгдэх энэхүү газарт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой.
• Оройн хоолоо идсэний дараа Хуанпу мөрний эрэг дээрх Shanghai Bund хэсгээр зугаалж, өвөрмөц үзэмж бүхий газрыг үзэж сонирхоно. Орой нь буудал руугаа явж амарна. Хоол: Өглөө, Өдөр , Орой
4дэх өдөр
Өглөөний цайгаа уугаад Шанхай хотын нисэх онгоцны буудал руу явна. 08:00 цагт Шанхай хотоос нисээд 12:00 цагт Улаанбааатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Хоол: Өглөө