Вьетнам улсын НАТРАНГ арлын аялал

4,690,000₮

Дэлгэрэнгүй хөтөлбөр

Өдөр 1: УБ-Натранг

Хоол: Онгоцонд/Орой

 

08:00 цагт Хөшигтийн хөндийд байрлах Чингис хаан нисэх онгоцны буудалд цуглан нислэгийн

бүртгэлээ хийлгэнэ.

11:00 цагт Улаанбаатар хотоос шууд нислэгээр Вьетнам улсын Натранг хот руу ниснэ. 15:30 минутад /орон нутгийн цагаар/ Натранг ОУ-н нисэх онгоцны буудал Cam Ranh International Airport дээр бууна. Хилээр нэвтэрсний дараа хөтөч, жолооч угтан авч аяллын автобусандаа суугаад зочид буудалдаа очно. Зочид буудалдаа бүртгэлээ хийлгэсний дараа ресторанд өдрийн хоол идээд амарна. Орой чөлөөт цагтай.

Өдөр 2: Натранг Хотын Аялал+Yang Bay хүрхрээ

Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайны дараа Nha Trang хотын соёл, түүхийн дурсгалт газруудаар аялна.

Long Son хийд- Уулын орой дээр сүндэрлэх Буддагийн хөшөөгөөрөө алдартай, хотын үзэсгэлэнт панорам үзэмжийг харна.

Po Nagar Cham цамхаг- МЭ VII зуунаас эхтэй эртний Хиндү шашны сүмийн цогцолборыг үзнэ. Өдрийн хоолонд Вьетнам ресторанд нутгийн онцлог хоол, амттанаас зооглоно.

Натранг хотын төвөөс 45 км-ийн зайд байрлах Янг Бэй хүрхрээнд очиж халуун рашаанд амрана. Оройн хоолоо ресторанд иднэ. Дараа нь зочид буудалдаа буцаж ирнэ. Оройн хоолыг Hot Pot ресторанд зооглоно. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

Өдөр 3: Натранг-Vinpearl VinWonders

Хоол: Өглөө/Өдөр/Орой

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа далай дээгүүрх кабел машинаар, Nha Trang-ийн үзэсгэлэнт үзэмжийг тольдон VinWonders Nha Trang руу явна. Vinpearl Vinwonders нь тоглоомын парк, усан парк сонирхолтой тоглоом бүхий гэсэн 11 том хэсэгт хуваагддаг. Өдрийн турш сонирхолтой үзвэр, үйл ажиллагаагаар дүүрэн цагийг өнгөрүүлнэ.

Өдрийн хоолыг VinWonders дотор байрлах буфет ресторан-д зооглоно. Үүний дараа Hon Tre арал дээр амарч, наран шарлагын газраар алхах эсвэл паркийн бусад хэсэгт зугаална. Орой хот руу буцаж, ресторанд оройн хоолоо зооглоно. Зочид буудалдаа амарна.

Өдөр 4: Чөлөөт өдөр  

Хоол: Өглөө / ----- / -----

Өглөөний хоолоо зочид буудалдаа зооглоно. Та өөрийн дураар далайн эрэг болон зочид буудлын усан санд өнжиж, шоппинг хийх зэргээр цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

/Энэ өдрүүдэд унаа, хөтөч, өдөр оройн хоол үйлчлэхгүй/ 

Өдөр 5: Арлын аялал+Шавран банн

Хоол: Өглөө/Өдөр/Орой

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Nha Trang Bay-ийн гайхамшигт арлуудаар бүтэн өдрийн аялалд гарна.

Mun арал (Шүрэн арал)- Цэнхэр тунгалаг ус, зөөлөн цагаан элсэн дээр амарч, хүсвэл нэмэлт төлбөртэйгээр парашютын нислэг, jet ski зэрэг усан спортуудыг туршиж үзэх боломжттой.

Загасчны тосгон- Нутгийн хүмүүсийн амьдралтай танилцаж, шинэхэн загас, далайн бүтээгдэхүүнийг амтална.

Hon Tam арал- Вьетнамын хамгийн том 16,000 м² талбай бүхий эрдэс шаврын рашаан, сувиллын цогцолборт очно. Энд амарч өдрийн хоолыг уг арал дээр байрлах буфет ресторанд зооглоно. Өдрийн турш хөтөч таныг далайн соёл, орон нутгийн амьдралын хэв маягтай танилцуулах болно. Оройн хоолыг BBQ ресторанд зооглоно. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

Жич: хурдан завины аяллын цагийн хуваарь болон маршрут цаг агаар, үйл ажиллагааны нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөх боломжтой.

 

Өдөр 6-7: Чөлөөт өдөр

Хоол: Өглөө / ----- / -----

Өглөөний хоолоо зочид буудалдаа зооглоно. Та өөрийн дураар далайн эрэг болон зочид буудлын усан санд өнжиж, шоппинг хийх зэргээр цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

/Энэ өдрүүдэд унаа, хөтөч, өдөр оройн хоол үйлчлэхгүй/

Өдөр 8: Натранг-УБ

Хоол: ---/Онгоцонд/---

 

Өглөө зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө. Нисэх онгоцны буудал руу хөдөлнө.

Өглөөний 07:30 минутад /орон нутгийн цагаар/ Натранг хотоос хөөрч 14:00 цагт /орон нутгийн цагаар/ Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардаж бидний аялал өндөрлөнө.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл