Аяллын 1дэх өдөр:
Энэ өдөр нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хотоос Шанхай хот руу ниснэ. УБ хотоос 13:00 цагт нисээд 16:45 цагт Шанхай хотод бууна. Аялагчдыг тосч аваад халуун рашаан цогцолбор луу явна. Тэнд оройн хоолоо идээд амарна.
2дахь өдөр:
Энэ өдөр өглөөний цайгаа уугаад Мадам Тюссогийн лав музейг үзэж сонирхоно. Энэхүү музейд бодит мэт алдартнуудын барималууд байх ба ойроос зураг хөргөө боломжтой. Дараагаар нь Шанхайн хамгийн алдартай барилгын нэг болох 468 метрийн өндөрт орших Дорнын сувд телевизийн цамхагийг үзнэ. Үүний дараа Шанхай хотын эртний түүх соёл уламжлалыг агуулсан Шанхайн түүхийн музейг үзнэ. Дараагаар нь чөлөөт цагтай ба орой нь буудал руугаа явж амарна.
3дахь өдөр:
Өглөөний цайгаа уугаад Шанхайн хотын
Хуанпу мөрнөөр завиар аялж цагийг өнгөрөөнө.
• Дараа нь Шанхайн хамгийн алдартай шашны газар болох Чэнхуан 城隍庙 сүмийг үзнэ.
• Юйюань цэцэрлэгт хүрээлэнг гаднаас нь үзэж байгалийн сайхныг мэдэрнэ.
• Үүний дараа алдарт Нанжин гудамжаар зугаалж цагийг өнгөрөөнө. “Хятадын хамгийн анхны худалдааны гудамж” гэгдэх энэхүү газарт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой.
• Оройн хоолоо идсэний дараа Хуанпу мөрний эрэг дээрх Shanghai Bund хэсгээр зугаалж, өвөрмөц үзэмж бүхий газрыг үзэж сонирхоно. Орой нь буудал руугаа явж амарна.
4дэх өдөр:
Энэ өдөр өглөөний цайгаа уугаад Өглөөнөөс оройг хүртэл алдарт Диснейлэндэд цагийг хөгжилтэй тоглож өнгөрөнө.
5дахь өдөр:
Энэ өдөр эртлэн босож Шанхай хотын нисэх онгоцны буудал руу явна. 07:50 цагт Шанхай хотоос нисээд 12:00 цагт Улаанбааатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.