ХАЙНАН УБ-САНЯ ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

3,490,000₮
Богино тайлбар
Жилийн 4 улирал БЯМБА гариг бүр гарна.

Хайнан-Саня аяллын хөтөлбөр

1.    Бямба гариг: Чингис Хаан ОУ-ын нисэх цуглана

22:10 цагт Чингис Хаан ОУ-ын онгоцны буудлаас ниснэ. Аялагчид 19:00 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд цугларч аяллын менежерт бүртгүүлэн заавар, зөвлөгөө авсны дараа онгоцны бүртгэл хийлгэнэ.

2.    Ням гариг: Уб-Саня Чөлөөт өдөр

Шөнө 03:30 цагт Саняд газардаж таныг мэргэжлийн хөтөч тосож аваад буудалдаа орон амарна. Өглөөний цайгаа уусны дараа зочид буудалтайгаа таницан усан санд сэлэн энэ өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ.

Хоол: Өглөө

3.    Даваа гариг: Задгай далайн завьтай аялал

Өглөөний цайгаа уусны дараа Хайнаны алдартай сувдны дэлгүүр, үнэт эдлэл, бэлэг дурсгалын дэлгүүрээр орно. Үүний дараа тансаг хувийн онгоцоор задгай далайн аялал хийх ба та нэмэлтээр далай дээр тоглодог экстрим тоглоомуудаас сонгон тоглох боломжтой. Завинаас буусны дараа оройн хоолоо идээд буудалдаа орон амарна.

Хоол: Өглөө, Орой

4.    Мягмар гариг: Атлантис усан парк

Өглөөний цайгаа уусны дараа Атлантис усан парк уруу хөдөлнө. Хайнан арлын хамгийн том усан парк бөгөөд олон төрлийн тоглоом, үзүүлбэрүүдийг үзэн, тоглож цагийг өнгөхөөх болно. Усан паркаас гараад оройн хоолоо идсэний дараа зочид бууалдаа очин амарна.

5.    Лхагва гариг: Бингланг-Хайнаны эртний уугуул иргэдийн тосгон, Романс парк

Өглөөний цайгаа уусны дараа 10 цагт хөдөлж 5 А зэрэглэлийн Хайнаны уугуул иргэдийн аж амьдралыг харуулах Бингланг тосгонд очиж хөтөлбөрт багтсан ойн адал явдал, шилэн гүүрээр явах, зиплайнаар гулгах, бартаат замын 4 дугуйтаар явах, шувууны хүрээлэнгээр зочлох, go kart машин, эртний мөнгөн эдлэлийн музей болон дэлгүүрүүдээр явах, галын үзүүлбэр шоу зэргийг үзэж сонирхоно. Өдрийн хоолыг энэхүү тосгондоо идэх болно. Дараа нь Санягийн алдартай аялал жуулчлалын соёлын паркаар зугаална. Саня ROMANCE SHOW тоглолтыг үзэж, уран сайхны түүхэн соёлын агуулгатай, бүжиг, цирк, гэрлийн шоу зэргийг хослуулсан тоглолтуудыг үзэж сонирхоно. Хайнан арлын уугуул соёлыг үзэн, усан гулсуур, тоглоомын талбай, гар урлал, хоол хүнс, урлагийн үзүүлбэрүүдийг үзэх болно. Үүний дараа оройн хоолоо идэн зочид буудалдаа орон амарна.

Хоол: Өдрийн хоол, Оройн хоол

 

 

6.    Пүрэв гариг: Чөлөөт өдөр-Уламжлалт эмчилгээ

Өглөөний цайны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны сувилалд эмчийн үзлэг, оношилгоонд хамрагдаж, өөрт тохирсон зүүн эмчилгээг хийлгэх боломжтой. Дараа нь аялагчид өөрсдөө өдрийн хоол, оройн хоолоо идэх болно. Үүний дараа орой Саня хотын хамгийн том шөнийн клубт аялалын багаараа нэгэн үдшийг зугаатай өнгөрүүлэх болно.

Хоол: Өглөө

7.    Баасан гариг: Чөлөөт өдөр

8.    Бямба гариг: Аяллын сүүлийн өдөр

Өглөөний цайгаа уусны дараа аялагчид 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Дараа нь JOY CITY хэмээх томоохон худалдааны төв орж худалдан авалт хийсний дараа Саня хотын хамгийн өндөр цэг рүү кабл каб-д суун гарч Шөнийн Саняг бүхэлд нь тольдон харах болно. Саня хотын түүхийг харуулсан ойн хотхоноор зугаалах болно. Оройн хоолоо идсэний дараа онгоцны буудал уруу хөдлөн шөнө 03:30-ийн онгоцонд суун Улаанбаатрын зүг ниснэ. Маргааш өглөө 08:00 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд бууснаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Хоол: Өглөө, орой.

 

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл