Аяллын эхний өдөр: Улаанбаатар хот-Сөүл-Осака хот
Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудлаас 13:00 цагт Японы Осака хот руу ниснэ. Инчеоноор дамжин нислэг хийгдэх ба Инчеон дээр дамжин нислэгийн хүлээлгийн цаг нь 3цаг40 минут байна. Дараа нь Осака хотын Кансай олон улсын нисэх онгоцны буудал дээр 22:40 цагт буух бөгөөд хил гаалиар нэвтэрсний дараагаар хөтөчтэйгөө уулзан аяллын автобусандаа суун буудлын зүг хөдлөн буудалдаа орон амарна.
Аяллын 2 дахь өдөр: Осака хот-Киото хот
Өглөөний цай уусны дараа Осака хотоос Киото хотын зүг хөдөлнө. Киото хотол очсоноор аялагчид маань Японы соёл,түүхийг агуулсан Кинкау-жи сүм болон Арашияма хулсан төглөөр алхан хулс болон байгалийн гэрэл сүүдрийн гайхамшигт зохицлыг мэдрэх болно. Мөн Фушими Инари сүмд очно. Фушими Инари Тайша нь Киотогийн өмнөд хэсэгт байрлах Шинто шашны чухал газар бөгөөд олон мянган улаан өнгийн хаалгануудаараа алдартай жуулчдын үзэх дуртай газруудын нэг юм. Үүний дараа оройн хоолондоо орох ба Хайкада мужийн амтыг мэдрүүлэх амтат Рамен идэх болно. Оройн хоолоо идээд Осака хот уруу очин буудалдаа орон амарна.
Өглөөний хоол
Оройны хоол
Аяллын гурад дахь өдөр: Осака хот
Энэ өдөр аялагчид өглөөний цайны дараа Осака хотын аялалдаа гарна. Японы түүхэн дэх хамгийн чухал барилгуудын нэг болох Осака цайз, Дэлхийн хамгийн том далайн аквариум болох Осака Аквариум "Кайокан" Осака хотын архитектурын гайхамшиг болсон хоёр цамхагийг холбосон Үмэдэ Скай буйлдинг-ээр зочлон Японы түүх болон орчин цагийн соёлтой танилцана. Оройн хоолоо идсэний дараа буудалдаа орон амарна.
Өглөөний хоол
Оройны хоол
Аялын дөрөвдүгээр өдөр: Нара хот
Өглөөний цайны дараа аялагчид аяллын автобусандаа суун, Нара хотын цэцэрлэгт хүрээлэн руу хөдлөх ба Нара хотын бэлэгдэл болсон 1200 гаруй зэрлэг бугатай цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан өөрийн гараас буга хооллон дурсгалын зураг авхуулна. Үүний дараа дэлхийн хамгийн том модон барилгуудын нэг болох Тодай Жи сүмтэй танилцах болно. Уг сүм нь Юнескогийн соёлын өвд бүртгэгдсэн гайхалтай түүхэн дурсгалт газар бөгөөд 15 метр өндөртэй, "Их Бурхан багш" -ийн Хүрэл хөшөөг үзэж сонирхоно. Нара хотын үзвэрүүдээ үзэж дуусаад Осака хот уруу буцах ба Осака хотын зүрх болсон неон гэрэлт хаяг, аварга том хавчны дүрстэй байгууламжуудаараа алдартай аялал жуулчлалын томоохон гудамж болох Дотонбори гудамжаар зугаалан шөнийн Осака хоттой танилцан шөнийн гудамжны хоолны соёл болон орон нутгийн соёлтой танилцана. Үүний дараа буудалдаа орон амарна.
Өглөөний цай
Аяллын тав, зургаадугаар өдөр: Осака хот- Сөүл хот-Улаанбаатар хот
Өглөөний цайгаа уусны дараа 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Тус өдөр аялагчид аяллын автобусандаа суун, Осака хотын аутлет дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдан авалт хийн, орой явах хүртлээ цагийг чөлөөтэй өнгөрүүлэн хараахан хийж мөн үзэж амжаагүй газруудаараа очих боломжтой. Орой 23:00 цагт Кансай Олон улсын нисэх буудал дээр очих бөгөөд шөнийн 02:15 цагт Сөүл хот уруу нисэх ба Инчеоны ОУНБ дээр 04:00 цагт буун, 4цаг15 минут хүлээгээд, өглөөний 08:15 цагт Улаанбаатар хот уруу нисэн 11:10 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудалд бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.