ЖАНЖИАЖИЭ АЯЛАЛ
10 өдөр 9 шөнө
Өдөр 1: УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД
Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 276-р гал тэрэгээр Замын Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.
Өдөр2 : ЗАМЫН ҮҮД–ЭРЭЭН
Өглөө 07:20 цагт Замын Үүдэд буугаад шууд автобусанд сууж хөдөлнө. Эрээн хотод орж ирнэ. Эрээн хотод ирээд буудалдаа байрлана. Үүний дараа чөлөөт цагтай.
Буудал: Эрээн хотын Жингтай зочид буудалд бууна. /өглөөний цай байдаггүй/
Өдөр3: ЭРЭЭН ХОТ-ХӨХ ХОТ-ЧАНГША НИСЛЭГ (оройн хоол)
Өглөө эрт цугларч автобусанд суун Эрээн хотын нисэх буудал руу явна. Эрээн хотоос нисч Хөх хотод ирнэ. Үүний дараа чөлөөт цагтай. Өдөр цугларч Хөх хотын нисэх онгоцны буудал руу явна. 16:30 цагт Хөх хотоос нисээд, 18:55 цагт Чангша хотод хүрэлцэн ирж, буудал руугаа явж амарна.
Өдөр 4: ЖАНЖИАЖИЕ-ТЭНГЭРИЙН ХААЛГА (өглөө, өдрийн хоол)
Өглөөөний цайны дараа Жан жиа жиерүү хөдлөх ба замдаа 5цаг орчим явна. Өдрийн хоолондоо ороод "Жанжиажэгийн сүнс" гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та Дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харах, уулын 99 нугачаат замыг туулах, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно. /3,5 цаг/ Дараа нь орон нутгийн 4 одтой буудалдаа ирж амрах болно. /аялагчид өөсрдийн зардлаар оройн хоолоо иднэ/. Аяллын дараа нэмэлт төлбөртэй Тузиа үндэсний туурь үзэх боломжтой. 120 юань
(Хэрвээ шилэн замыг хааж, аялал хийхийг хориглосон үе таарвал аялах боломжгүй).
Анхаарах зүйл: Тяньмэнь уул (Шилэн зам) нь жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг газар тул жинхэнэ нэрээр захиалахын тулд группын тасалбарыг урьдчилж төлсөн байх ёстой. Төлбөрийг гарын үсэг зурсан бол буцаан олгохгүй тул бүх эрсдлийг өөрөө хариуцах ёстой. Мөн байгалийн үзэсгэлэнт газрын маршрутыг А, В, С гэж хуваадаг бөгөөд тухайн чиглэлийг голчлон байгалийн үзэсгэлэнт газарийн компьютерийн диспетчерээр илгээдэг. Аялал жуулчлалын агентлаг жуулчдаас ирсэн байгалийн үзэсгэлэнт газрын талаарх оочир дараалал маршрутын гомдлыг хүлээж авдаггүй.
Өдөр 5: ЖАНЖИАЖИЕ- ЮАНЖИАЖЭ ОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН (өглөө, өдрийн хоол)
Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад Ойн цэцэрлэгт хүрээлэн- Юанжиажэд ирж аяллаа үргэлжлүүлнэ.
Юанжиажэ: BaiLong шилэн лифтээр уулруу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр , гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно.
Аяллын дараа оройн хоолоо идээд буудалдаа орж амарна. /аялагчид өөрсдийн зардлаар оройн хоолоо иднэ.
Өдөр 6: ЖАНЖИАЖИЕ- ТИАНЗИ УУЛ-АЛТАН ТАШУУР ГОРХИ (өглөө, өдрийн хоол)
Тианзи уул: “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг "өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин " гэх тодотголыг өгсөн байна. Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгээр АРВАН МИЛЬ ГАЛАРЕЙ-76 юань зочлох боломжтой. Үзвэрээ дуусгаад оройн хоолоо зооглоод буудалдаа орж амарна. /оройн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ. /
Өдөр 7: ХЯТАД ГРАНД КАНЬОН-ШИЛЭН ГҮҮР – ЧАНГША (өглөө, өдрийн хоол)
Бид өглөөний цайгаа уугаад ачаа тээшээ зэхэн гарч Хятад үндэсний нутгийн цайны дэлгүүрээр зочилно.
Дараа нь бид автобусандаа суун Шилэн гүүрыг зорих болно. Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно. /30 минут/
Гүүрээр аялах хугацаа 20-30 минут, тасалбарыг 6 хоногийн өмнө олгодог, гарын үсэг зурж захиалаад нэг хоногийн өмнө цуцлах бол мөнгийг нь буцаан олгохгүй. 1.Цаг агаар муутай үед шилэн гүүр хаагдаж болзошгүй; 2. Гүүрэн дээр түрийвч, гар утасны гэртэй гар утаснаас бусад зүйл авч орохыг хориглоно 3. Зүрхний өвчтэй, цусны даралт ихсэх, өндрөөс айдаг, согтуу болон бусад бие бялдрын өвчтэй хүмүүс тус газрыг үзэхэд тохиромжгүй 4. Өндөр өсгийтэй гутал өмссөн жуулчид Гүүрэн дээр гарахыг хориглоно 5. Гүүрэн дээр хөөцөлдөх, тоглох, эд зүйл шидэх, гүүрэн дээрх хашлагад тулах, биеийг бөхийлгөх, осолд орохгүй байх 6. Жуулчдыг гүүрэн дээр гарахыг хориглоно. Үзэсгэлэнт газрын ажилтнуудыг үйл ажиллагааны явцад дүрэм журамыг дагаж мөрдөнө үү)
Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгээр БАОФЕНГ НУУР-198 юань болон ШАР ЛУУГИЙН АГУЙ-228 юань төлж зочлох боломжтой.
Өдрийн зооглосны дарааЧанша хотруу буцаж зочид буудалдаа байрлана. /Оройн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ. /
Өдөр 8: ЧАНГША- ХӨХ ХОТ (өглөө, өдөр )
Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цагтай. Үүний дараа өдрийн хоолоо идээд 15:30 цагт Чангша хотоос нисээд 20:25 цагт Хөх хотод ирнэ. Хөх хотод ирээд транзит зочид буудалд байрлаж амарна.
Өдөр 9: ХӨХ ХОТ-эрээн хот– ЗАМЫН ҮҮД -УБ (өглөөний цай)
Өглөө 05:00 цагт цугларч автобусаар нисэх онгоцны буудал руу явна. 07:00 цагт нисээд 07:55 цагт Эрээн хотод ирнэ. Эрээн хотод ирээд Зээл дэлгүүрээр орж худалдаа хийх зэрэг чөлөөт цагтай. Үүний дараа 13:00 цагт Эрээнээс автобусаар Замын үүдрүү хил гаалиар нэвтэрч Замын үүдэд орно. Бид Замын үүдээс 18:05цагт Улаанбаатар хотын зүг 275-р гал тэрэгээр Нийслэл хотыг зорьсноор бидний баялаг аялал баяртайгаар өндөрлөх болно.
Өдөр 10: Улаанбаатар хот
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.